MonTasker — Нууцлалын бодлого

Шинэчилсэн огноо: 2026 оны 8 дугаар сарын 21

Энэхүү Нууцлалын бодлого нь MonTasker платформ (цаашид «Платформ») таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана. Платформыг ашигласнаар та энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Бид таны мэдээллийг аль болох бага цуглуулж, зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зорилгоор ашиглахыг зарчмаа болгодог.

1. Бид ЯМАР мэдээлэл цуглуулдаг вэ?

1.1 Бүртгэлийн мэдээлэл

1.2 Утасны дугаар

Ажил гүйцэтгэгч (ажил гүйцэтгэгч) болохын тулд утасны дугаараа SMS кодоор баталгаажуулна. Дугаарыг зөвхөн баталгаажуулалт болон ажилтай холбоотой мэдэгдэлд ашиглана.

1.3 Банкны дансны мэдээлэл

Ажлын төлбөрөө хүлээн авах, түрийвчний үлдэгдлээ бэлнээр татахын тулд банкны нэр, дансны дугаар, данс эзэмшигчийн нэрийг оруулна. Эдгээрийг зөвхөн танд төлбөр шилжүүлэх, дансны эзэмшигчийг баталгаажуулах зорилгоор ашиглана.

1.4 Бид ЮУГ цуглуулдаггүй вэ?

1.5 Платформ дээрх үйл ажиллагаа

Зар, санал, чатын мессеж, үнэлгээ, гүйлгээний болон түрийвчний (кредитийн) түүх, цуцлалт ба маргааны бүртгэл, төхөөрөмжийн мэдэгдлийн токен (push), аппын хувилбар, үйлдлийн систем.

2. Бид мэдээллийг ЮУНД ашигладаг вэ?

3. Мэдээлэл хэнд харагдах вэ?

4. Хадгалалт ба аюулгүй байдал

Мэдээлэл шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжина. Мөнгөний бүх гүйлгээ өөрчлөх боломжгүй бүртгэлд (ledger) хадгалагдана. Нэвтрэх токеныг төхөөрөмжийн хамгаалагдсан санд (Keychain / Keystore) хадгална. Мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хугацаанд л хадгална.

5. Таны эрх

6. Өөрчлөлт

Энэхүү бодлогод өөрчлөлт орвол аппликейшн дотор мэдэгдэж, шинэчилсэн огноог дээр байрлуулна.

7. Холбоо барих

Имэйл: montaskermn@gmail.com

Facebook: MonTasker албан ёсны хуудас (аппын «Холбоо барих» цэсээс шууд нээгдэнэ)