Хэрэглэгчийн мэдээлэл устгах заавар

MonTasker нь Google болон Facebook-ээр нэвтэрсэн хэрэглэгчийн имэйл, нэр, профайл зураг зэрэг мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хадгалдаг. Та бүртгэлээ болон холбогдох мэдээллээ дараах хоёр аргын аль нэгээр устгуулж болно.

1. Апп дотроос (санал болгож байна)

  1. MonTasker апп руу нэвтэрнэ.
  2. Профайл → Хувийн мэдээлэл → Аккаунт устгах дарна.
  3. Шалтгаанаа сонгоод хүсэлтээ баталгаажуулна.

Хүсэлтийг хянан баталгаажуулсны дараа таны профайл нийтэд харагдахаа болино. Дуусаагүй ажил, гүйлгээ, хууль ёсны бүртгэлийн (санхүүгийн) мэдээлэл шаардлагатай хугацаанд л үлдэнэ.

2. Имэйлээр хүсэлт илгээх

Апп руу нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй имэйл хаягаасаа montaskermn@gmail.com хаяг руу «Аккаунт устгуулах хүсэлт» гарчигтай имэйл илгээнэ үү. Бид 7 хоногийн дотор хариу өгч, устгалтыг гүйцэтгэнэ.

Facebook-ээр нэвтэрсэн хэрэглэгчид: Facebook → Тохиргоо → Аппууд ба вэбсайтууд хэсгээс MonTasker-ийг хасвал Facebook-оос бидэнд ирэх мэдээлэл зогсоно; харин MonTasker дээрх бүртгэлээ устгуулахын тулд дээрх 1 эсвэл 2-р аргыг ашиглана уу.

Юу устах вэ